Монгол Улсын Их Хурлаас баталсан Үндэсний баялгийн сангийн тухай хууль болон түүнийг хэрэгжүүлэхтэй холбоотой Монгол Улсын Засгийн газар 2025 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр төрөлжсөн сангийн хөрөнгийн мэргэжлийн удирдлагыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, сангийн үйл ажиллагааг дотоод, гадаадад сурталчлан таниулах чиг үүрэгтэй “Чингис хаан Үндэсний баялгийн сан” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийг байгуулсан билээ.
ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНГИЙН ТӨРӨЛЖСӨН САНГИЙН ХӨРӨНГИЙН УДИРДЛАГЫН БОДЛОГО БАТЛАХ ТУХАЙ
2025 оны 02 сарын 05 өдөр
Дэлгэрэнгүй“Чингис хаан Үндэсний баялгийн сан” ХХК нь газрын хэвлийн баялгийн өгөөжийг зөв зохистой удирдах, арвижуулах замаар өнөө болон ирээдүйн иргэддээ тэгш, шударга хүртээх нөхцөлийг бүрдүүлж, тогтвортой өсөлт бүхий, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хөрөнгө удирдлагын менежментийн байгууллага болох алсын хараатайгаар үйл ажиллагаагаа эхлүүлээд байна. Энэ хүрээнд 2025 онд компани нь төрөлжсөн сангуудын бодлого, хэрэгжилтийн уялдааг хангах, сангийн орлогын эх үүсвэрийг төрөлжүүлэн бизнесийн загварыг бэлэн болгож, санхүүгийн тогтвортой байдлыг хангах суурь нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэн ажиллаж байна. Төрөлжсөн сангуудын хуримтлал, арвижуулалтын механизмыг үе шаттайгаар хэрэгжүүлэх бэлтгэлийг бүрэн хангах, олон нийт болон мэргэжлийн оролцогч талуудын ойлголт, оролцоог нэмэгдүүлэх, олон улсын байгууллага, түншүүдтэй хамтын ажиллагаа эхлүүлж, олон улсын сайн туршлага, засаглалын зарчмуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэхээр ажиллаж байна.