
Танилцуулга
"Чингис хаан" үндэсний баялгийн сангийн тухай
Өнөө болон ирээдүй үеийн Монгол Улсын иргэн бүрд байгалийн баялгийн үр өгөөжийг тэгш, шударгаар хүртээх зорилготой Ирээдүйн өв сан, Хөгжлийн сан, Хуримтлалын сан гэсэн төрөлжсөн сангийн бүтэцтэйгээр "Чингис хаан Үндэсний баялгийн сан"-г байгуулагдсан.
Чингис хаан Үндэсний баялгийн сан нь 2030 он гэхэд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн баялгийн сангийн засаглалын зохистой зарчмуудыг бүрэн хангаж, 2050 он гэхэд ил тод, нээлттэй, хараат бус, тогтвортой өсөлттэй, байгалийн баялгийн өгөөжийг иргэддээ тэгш хуваарилдаг, олон улсад өрсөлдөх чадвартай Үндэсний баялгийн сангийн болохоор зорилгоо тодорхойлсон.
Зорилго
Монгол Улсын газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг арвижуулж, өнөө болон ирээдүйн иргэддээ тэгш, шударга хүртээх нөхцөлийг бүрдүүлэхэд бидний эрхэм зорилго оршино.
Алсын Хараа
Монгол Улсын Үндэсний баялгийн сангийн үр өгөөжийг арвижуулж, иргэддээ тэгш, шударга хүртээх, тогтвортой өсөлттэй, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хөрөнгө удирдлагын менежментийн компани болно.
Сангийн бүтэц
Ирээдүйн өв сан
Урт хугацааны хөрөнгө оруулалт болон байгалийн баялгаас олсон орлогыг ирээдүйн үе удамд дамжуулах зорилготой. Монголын байгалийн нөөцийн орлогыг хэрэглэн ирээдүйн үед тогтвортой орлогын эх үүсвэр бий болгоно.
Хөгжлийн сан
Улс орны эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн бүтээн байгуулалт, боловсрол, эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулдаг. Монголын эдийн засгийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд чиглэсэн стратегийн хөрөнгө оруулалт хийнэ.
Хуримтлалын сан
Иргэдийн оролцоонд суурилсан өнөөгийн Монгол Улсын иргэн бүрт газрын баялгийн өгөөжийг шударга, тэгш хүртээмжтэй хэлбэрээр хүртээх зорилготой. Байгалийн баялгийн ашиг шимийг иргэд шууд хүртэх боломжийг олгоно.
Сангийн түүх
Монгол Улс уул уурхайн салбарын орлогоос бүрдсэн баялгийн санг байгуулах оролдлого хийж, 1990 онд Хөгжлийн сан, 2009 онд Хүний хөгжил сан, 2016 онд Ирээдүйн өв сангуудыг байгуулж байсан түүхтэй.
Тогтвортой хөгжлийн зорилго
Чингис хаан үндэсний баялгийн сан Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилготой нийцүүлэн ESG хөрөнгө оруулалтын стратеги баталж хэрэгжүүлж байна.
Дижитал платформ нэвтрүүлсэн
Иргэдэд сангийн мэдээлэл, хувьцаа эзэмшлийн мэдээг шууд хүргэх дижитал платформ албан ёсоор нэвтрүүлсэн.
Гурван дэд сангийн хуваарилалт
Чингис хаан сангийн хөрөнгийг Ирээдүйн өв сан, Хөгжлийн сан, Хуримтлалын сан гэсэн гурван дэд санд хуваарилах механизм тогтоосон.
Чингис хаан сангийн үйл ажиллагаа эхэлсэн
Чингис хаан үндэсний баялгийн сангийн удирдах зөвлөл, хөрөнгө оруулалтын хороо байгуулагдаж, сангийн бүрэн хэмжээний үйл ажиллагаа эхэлсэн.
"Чингис хаан үндэсний баялгийн сан"-г байгуулсан
Монгол Улсын Их Хурлаас "Чингис хаан үндэсний баялгийн сангийн тухай хууль"-ийг баталж, байгалийн баялгийн өгөөжийг иргэн бүрт тэгш, шударгаар хүртээх зорилготой "Чингис хаан үндэсний баялгийн сан"-г байгуулсан.
COVID-19 үеийн дэмжлэг
COVID-19 цар тахлын үеэр Ирээдүйн өв сангаас эдийн засгийн хямралыг бууруулах зорилгоор тусгай хөтөлбөр хэрэгжүүлсэн.
Олон улсын хөрөнгө оруулалт эхэлсэн
<p>онгол Улс зах зээлийн эдийн засагт шилжихтэй зэрэгцэн байгалийн баялгийн орлогоо шударгаар удирдах зорилгоор <strong>“Хөгжлийн сан”-</strong>г байгуулсан. Энэхүү сан нь тогтворгүй орлого, төсвийн хомсдол, донорын тусламжид хэт найдах байдал, институцийн сул чадавх зэргээс шалтгаалан богино хугацааны төсвийн хэрэгцээнд зарцуулагдаж, 1990-ээд оны дунд үе гэхэд улсын төсөвт шингэж, бие даасан байдлаа алдаж, татан буугдсан.</p>
"Чингис хаан" үндэсний баялгийн санд хөрөнгө төвлөрүүлэгч байгууллага
Чингис сан нь Монгол Улсын байгалийн баялгаас бий болсон орлогоор ирээдүйн хөгжилд хөрөнгө оруулах, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах зорилготой үндэсний баялгийн сан байгуулах санаачилгын хүрээнд байгууллагдсан.
Орон сууц
Чингис сан нь Монгол Улсын байгалийн баялгаас бий болсон орлогоор ирээдүйн хөгжилд хөрөнгө оруулах, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах зорилготой үндэсний баялгийн сан байгуулах санаачилгын хүрээнд байгууллагдсан.
bayalgiinsan.gov.mnБоловсрол
Чингис сан нь Монгол Улсын байгалийн баялгаас бий болсон орлогоор ирээдүйн хөгжилд хөрөнгө оруулах, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах зорилготой үндэсний баялгийн сан байгуулах санаачилгын хүрээнд байгууллагдсан.
Эрүүл мэнд
Чингис сан нь Монгол Улсын байгалийн баялгаас бий болсон орлогоор ирээдүйн хөгжилд хөрөнгө оруулах, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах зорилготой үндэсний баялгийн сан байгуулах санаачилгын хүрээнд байгууллагдсан.